Өмнөговь аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж, өөрсдийн төлөөллөө УИХ-ын сонгуульд илгээсэн. Р.Сэддорж, Н.Энхбат нар бол яалтчгүй Өмнөговь аймгийн лидер залуус.
Тэд өрсөлдөгчид биш, Тэд бол гар нийлэн ажилладаг.., нэгэн үеийн удирдагч залуус. УИХ-ын сонгууль анх удаагаа томсгосон тойргоор болж бгаа нь олон өөрчлөлтийг дагуулж байна., Говийн бүсийн аймаг бүрийн төлөөлөл #том_тойрогт нэр дэвшиж байна.
Залуу хүмүүсийг алдаа оноо дагаж байдаг нь нийгмийн жам. Тэдний удирдах арга барил өөр өөрийн онцлогтой, гар нийлэн ажилладаг хамтрагчид гэдгийг энэ 4 жилийн Өмнөговийн хөгжлөөс харж болно.
Сэдээ дарга бол говийн хүний уужуу зантай, хүлээцтэй~няхуур, хэзээний буурь суурьтай, ёс зүйтэй, алдаагүй~хийгүй нэгэн.
Энхбат даргыг бол Өмнөговийнхон маань ХААН-ы гэдгээр нь сайн мэднэ. Хувийн хэвшлийн санхүүгийн байгууллага олон жил амжилттай удирдсан тэрээр хурдтай, гүйцэтгэлтэй, авхаалжтай, маневртай.
Хүнийхээ хувьд хэн хэн нь хүн сайтай, бусдад туслах дуртай. 10 гаруй жил журмын нөхөд, ахан дүүс байж ирсэн болохоор энэ занд нь хамгийн их баярлаж явдаг даа.
Улс төрч хүнд зайлшгүй байх ёстой мэдлэг туршлагыг хуримтлуулж яваа тэд нутгаа гэсэн, говио гэх санаан дээр гар~сэтгэл нийлэн өөр өөрийн арга барил, давуу талаараа нэгдэн ажиллаж чаддаг #нэг_багийнхан.
Тэд өрсөлдөгчид биш #хамтрагчид. Хамтдаа говио, төрд төлөөлж чадах залуус.
Амжилт хүсье!