Даланзадгад сумын “Сууц Өмчлөгчдийн Холбоод”-ууд, тухайн орон сууцны оршин суугчдын дунд “ХАРИУЦЛАГАТАЙ СӨХ-ХАМТАЧ ӨРХ” шалгаруулах уралдааныг зарлаж байна.
СӨХ нь 2024-06-05 аас 2024-09-01 хүртэл 3 сарын хугацаанд оршин суугчдыг уриалан дараах арга хэмжээг хэрэгжүүлж хэвшүүлнэ. Үүнд:
1. Нийт оршин суугчдад амралтын өдрийг тохиолдуулан сард 2-оос доошгүй удаа орон сууцны орчны 50м дэх хог хаягдлыг тогтмол цэвэрлүүлж, хэвшүүлэх;
2. Өөрсдийн санаачлагаар орчноо тохижуулах;
3. Байрны гаднах орчиндоо 8-аас доошгүй мод тарих, арчилж ургуулах;
4. Хогоо ил задгай орхихгүй, уутанд хийж, зөвхөн хогийн саванд хаяулж хэвшүүлэх;
5. Байрны гадна орчны өнгө үзэмжийг бууруулах том оврын хог хаягдал (бакришка, чулуу, төмөр гэх мэт) зэргийг цэвэрлэж, хогийн нэгдсэн цэгт ачуулж хаяулах;
6. Хүүхдүүдийн тоглох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор тоглоомын талбайг засварлах, угааж, цэвэрлэх;
7. Эрсдлийг бууруулах ажлуудаас хийж хэрэгжүүлэх; (дээвэрлүү гадраг хаалга болон лифтний хаалгыг ямагт түгжээтэй байлгах)
8. Тамхи татах цэг гарган, галд тэсвэртэй буюу төмөр материалаар тамхины сав хийж байршуулан, зөвхөн тогтсон цэгт тамхи татахыг сануулах;
9. Дээрх ажлуудыг багтаасан гарын авлага бэлтгэн, орон сууцны нийт өрхөд нэг бүрчлэн тарааж, сурталчлан таниулах, зөв дадал хэвшилд уриалах;
10. СӨХ нь сар бүрийн 26-ны дотор тухайн сард хийж хэрэгжүүлсэн ажлын зурган болон бичмэл тайлан мэдээ бэлтгэнэ
Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний tegsheets969@gmail.com хаягаар ирүүлнэ.