Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Сайханы сарлаг-2024” эвент арга хэмжээ Гурван сайхан уулын Ёлын аманд боллоо.
2024 оны байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 8 сумын 50 өрхөд 936 сарлаг үхэр, өсч үржиж байна.
Энэ жилийн САРЛАГИЙН БАЯР арга хэмжээнд 5 сумын 24 өрхийн 400 гаруй сарлаг үхрээ малчид оролцуулж байгаа бөгөөд нээлтэнд аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, сүү цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа болж, сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлагийн шилмэл бух үнээ шалгаруулж, сарлаг уралдуулах, булгиулах зэрэг тэмцээн уралдаануудыг зохион явуулж байна.
Тус арга хэмжээг гадаадын 200 гаруй жуулчид, дотоодын 2000 гаруй иргэд сонирхон үзэж мэргэжлийн хөтөч орчуулагч үйл ажиллагааг англи хэлээр орчуулан нийтэд хүргэж жуулчид, иргэдийг ая тухтай байлгах үүднээс асар майхан барьжээ.