Булган сумын Нүцгэн булагийн усыг үлгэр жишээ хашиж хамгаалж, усны ундарга нь эрс нэмэгдэж, цөөрөм, тогтоол ус бий болж, ургамлын зүйл сэргэж ялангуяа урьд нь байгаагүй Ипполитийн зэгс ургаж эхэлж, Марцны шил өвс, Ширэг улалж, Гялгар дэрс, Багваахай өтгөрөн ургасныг, усны шувуудын намрын нүүдлийн түрүүч Цагаан сүүлт хөгчүү, Одой элсэг, Шөвгөн хараалж ирсэнийг хараад сэтгэл ихэд баясав.
Хамгаас чухал нь Дэлхийн хэмжээнд “нэн ховор”, “устаж буй” зүйлд тооцогддог, Зүүн Азийн усны хамгийн том шувуу, далавчны далайц нь 3 м 45 см хүрдэг “БОРЦГОР ХОТОН” шувуу намрын нүүдлээрээ манай Булган сумын нутагт, хуурай газарт хонодог нь тогтоогдсон дагуу, Дэлхийн ховор зүйлийг хамгаалах зорилгоор хийгдсэн бүтээн байгуулалт үнэхээр сайн болжээ. Цаашдаа бүхий л булаг шандын хамгаалалтыг энэ загвараар хийвэл говьчууд бид Дэлхийдээ, амьдрах орчиндоо хийж байгаа нэн сайхан буян болох билээ.