Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, баруун сайхан уулын “Хөөрхөн дэвсэг” хэмээх газарт Ганданчоймзадлин буюу бясалгал, ариуслын хийд оршдог. Тус хийд нь далайн түвшинээс дээш 2800 метрийн өндөрт байрлах уулын сүм юм.
Төвхөн хийдийн залгамж гэгдэх Ганданчоймзадлин хийд нь сахиусын сүм, дарь эхийн өргөө, бясалгалын рашаан бүхий оргилуур, Арьяабалын орон зэрэг хэд хэдэн байгууламжаас бүрддэг.
Хад асга ихтэй, нарийн хавцал бүхий замаар мацан байж очих тус газарт эрт үед бясалгал хийдэг энергийн төв байжээ.Эртний лам, хуваргууд уулын хярд байрлаж, олон сар өдрөөр бясалган оюун ухаанаа цэлмүүлдэг байсан тухай түүхийн хуудсанд бичиж үлдээжээ.