Өмнөговь аймгийн Засаг даргын “НУТГИЙН ХИШИГ-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр Хүрмэн сумын төвд баригдах 2,5 км хатуу хучилттай авто замын шав тавих ёслол боллоо.
Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат болон сумын удирдлагууд, ард иргэд оролцлоо. Тус ажлын гүйцэтгэгчээр “Хайрхан уулын зам” ХХК ажиллах бөгөөд энэ онд багтаан ашиглалтанд өгөх юм.