Монгол улсын хилийн байнгын ажиллагаатай олон улсын авто зам, төмөр зам, агаарын зам давхацсан томоохон боомт юм. Улсын төсөв болон дотоод, гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Замын-Үүдийн дулааны цахилгаан станц, инженерийн дэд бүтцүүдийг шийдээд байна.
Тус бүс нь Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засаг, гадаад худалдааны хөгжлийн үүд хаалга юм. Иймд зөв бодлого хэрэгжүүлж чадвал цаашид үйлдвэрлэл, тээвэр, логистик, аялал жуулчлал, бусад бизнесийн чиглэлүүд хөгжих бүрэн боломжтой юм.
Замын үүд хотод АН-аас нэр дэвшигчид 2024 оны 6-р сарын 10 сурталчилгааны нээлтээ албан ёсоор эхлүүллээ. Ардчилсан намаас хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох намын жагсаалтын 48 нэр дэвшигч, олныг төлөөлөх аргаар сонгогдох тойргийн 78 нэр дэвшигчдээс Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн 7 дугаар тойрогт Гомбын Ганбаатар, Рэнчинбямбын Сэддорж, Равжихын Эрдэнэбүрэн, Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан, Цагаанхүүгийн Мөнхбат, Лувсандоржийн Одсэр, Насанбуянгийн Энхбат нар нэр дэвшээд байна.