Хүүхдийн парк энэ жил их засварт орж анх байгуулагдсан цагаас эхлэн ашиглагдаж байсан бүх тоглоомуудыг шинэчлэх шаардлагатай болсон тул шинээр ирсэн тоглоомуудын угсралт, суурилуулалтын ажил хийгдэж байна.
Аймгийн төсвийн хөрөнгөөр хүүхдийн паркын тоглоом суурилуулах ажил хийж байгаатай холбогдуулан аюулгүй байдлыг хангах үүднээс иргэдэд албан ёсоор зарлан, түр хааж, засварын ажлыг зохион байгуулж байна.
Удахгүй бяцхан жаалууддаа шив шинэхэн, орчин үеийн олон төрлийн тоглоомоор бэлэг барих болно.