Нар асгарсан говийн захгүй уудам талд, хур гуйсан олны хязгаар үгүй хүсэлд, бодол оюунаа чилээн бусдын төлөө, нас зүсээ гээн нутгийнхаа төлөө байж, үг бүхэндээ утга агуулж, үйлдэл бүхэндээ нутаг сануулах тийм л хувь заяаг тээж төрсөн хүн гэлтэй.
Цөхөртөл доромжлуулж, нугартал гүтгэгдэж, хичнээн ч жил хэмлэгдэв дээ! Түүнээс өөр хүн бол өдийд тамираа барах байсан биз!
Ачааны хүндийг үүрч ард нь гардаг хүн байхад замын дундаас зугтааж зайлж оддог хүмүүс ч олон бий. Ренчинбямбын СЭДДОРЖ Renchinbyamba SEDDORJ гэж байгаа газартаа, байх цаг хугацаандаа үүрч болох бүхнийг нуруундаа тээж, үнэн байхын төлөө бат оршсоор өнөөг хүрсэн байна.
Туулах замд нь “өчүүхэн” хүмүүс түмэн саадыг бэлдэвч хүсэл мөрөөдөл нь зөв хүнийг хүрэх оргил нь хүлээж байдаг юм.
Хөрс нь эргэсэн улаан шороонд, хага ташсан хүйтэн салхинд, ширэм шиг улайссан халуун наранд, шал шиг хатсан ангасан талдаа, тэр говио усжуулах гэж, тэр говио ургуулах гэж яг бидэнтэй адилхан явж ирсэн билээ.
Хот бууцаа орхисон хөөрхий малчныд, хүнд өвчинд шаналсан хэдэн зуун хүнд, хүсч тэмүүлсэн хэдэн мянган хүүхдэд, их спортод, эрдэмтэн багш нарт, эмч нарт, залууст, авьяастнуудад гээд дэмжсэн тусалсан сэтгэл нь хязгааргүй, хэн ч түүнийг нь үгүйсгэх аргагүйээ!
Зөв сайхан Сэтгэл байхад, зон олны төлөөх Зүтгэл байхад, говьчуудтайгаа хамт туулсан Он_жилүүд байхад, зовлон жаргал нь адилхан түмэн олон байхад ГОВИЙН БҮСЭЭ төлөөлөн Төрийн эрх барих дээд байгууллага, Улсын Их Хуралд сонгогдох бүрэн боломжтой гэдгийг тань бүх хүн мэдэж байгаа.
Төрийн нуруу түвшин байж түмний сэтгэл тэнэгэр байх болтугай
Итгэл өгөөд сэвхийтэл нь дэмжье бүгдээрээ.
Тандаа амжилт хүсье