Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2020 оны сонгуулиар аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчийн хурлын 33 суудлын 22-ыг нь авч АН-ыг олонхи болгосон. Ийнхүү Засаг дарга болсон цагаас хойш дөрвөн жил болоход тэрбээр маш олон ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн нь маш амжилттай болсон. Гэвч тэр бусад шиг энд тэнд зарлаад явсангүй. Ёстой л чимээгүй гүйцэтгэж байв. Гэхдээ тэр төлөвлөгөөтэй хөдөлсөн.
Юуны өмнө тэр аймгийнхаа хүн амын эрүүл мэндэд анхаарч, “Эрүүл шүд” болон “Эрүүл элэг” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнтэй болсон. Мөнхүү эрүүл мэндийн чиглэлд Номгон, Цогт-Овоо, Манлай, Хүрмэн сумд болон дөрвөн багийн Эрүүл мэндийн төвийг тус тус байгуулав. Үүнээс гадна 14 эмнэлгийн түргэн тусламжийн машиныг шинэчилж, Хавдрын хими эмчилгээний тасаг шинээр байгуулав. Ингэхдээ ахамдуудаа ч мартсангүй. Тусгай хэрэгцээт ахмад настны хөгжлийн төв, “Говь дент” шүдний эмнэлэг тус тус байгуулсан нь нутгийн иргэдийн талархлыг хүлээж байв.
Аливаа улс, аймаг, сумын хүн ам эрүүл байж цаашид ажиллаж амьдарна гэдэг ухаанаар хандаж байгаа удирдлагын чиг хандлага бол үнэхээр томоохон стратеги байв.
Үүний дараа тэрбээр хүн амаа хямд өртгөөр орон сууцжуулахаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мэдээж хэрэг хүн амьдрах оронтой байж ажиллаж амьдарна гэдэг түүний дараагийн төлөвлөгөө байв. Р.Сэддорж бол ийм л стратегитай дарга гэдгээ чимээгүйхэн харуулсан. Үүний дараа тэр хүүхэд багачууд болон тусгай хэрэгцээт иргэдээ чадавхжуулах ажиллагааг хийхийн тулд “Нутгийн хишиг” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь ихээхэн амжилттай болсон. Энэ мэтчилэн дурдаад байвал түүнд нийгмийн салбарт хүрч
ажиллаагүй газар гэж үгүй. Эмч нараа компьютерээр хангаж 68 оюутныг тэтгэлэгт хамруулж гээд юу эс мундах билээ. Түүнийг сонгохгүй байхын аргагүй ажилласан ч чимээгүй л суусан.
Тэр нийгмийн бүхий л салбарт хүрч ажилласнаас гадна том талбайгаар нь харвал усны нөөц багсаад буй говь нутагт усжуулах, усыг тогтоон барих, байгаль экологийг хамгаалах тал дээр ч ихээхэн анхаарч ажилласан хүн. Говьчууд Р.Сэддоржийг сонгохгүй байхын аргагүй хүн хэмээн дүгнэж байгаатай хэн ч санал нийлэх бөгөөд говьчуудад түүнийг сонгох шалтгаан олон бий.